Download Монгол Улсын Үндсэн хуулийн хувийн өмчийг дайчлан авах эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал PDF

TitleМонгол Улсын Үндсэн хуулийн хувийн өмчийг дайчлан авах эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал
File Size254.2 KB
Total Pages11
Document Text Contents
Page 1

Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн бодлогын судлаач Ж.Сайнхишиг


 

Монгол Улсын Үндсэн хуулийн хувийн өмчийг дайчлан авах эрх зүйн
зохицуулалтын тулгамдсан асуудал


Илтгэлийн бүтэц

Удиртгал

a) Сэдвийг сонгох болсон үндэслэл,
b) Сэдвийн ач холбогдол,
c) Сэдвийн судлагдсан байдал,

Үндсэн хэсэг

Нэг. Бодит байдлаа тодорхойлох нь (практик судалгаа)

Хоёр. Ойлголтоо тодорхойлох нь (онолын судалгаа)

Гурав. Харьцуулсан судалгаа

Дүгнэлт, санал

Ашигласан эх сурвалж

Удиртгал

Төрийн албадлагаар хувийн өмчийн газар, үл хөдлөх хөрөнгийг дайчлан
авах нь эрх зүйгээр зохицуулах асуудал мөн үү?

Энэ нь хүний эрхийг хангах нэг гол баталгаа, хүн эрх чөлөөгөө эдлэх
анхдагч нөхцөл1 болох хувь этгээдийн эд хөрөнгө өмчлөх эрхийг хязгаарлаж
байгаа асуудал тул заавал эрх зүйн зүй ёсны процедур шаардлагатай2, чухал
ач холбогдолтой эрх зүйн зохицуулалтын асуудал мөн юм. Өөрөөр хэлбэл
нийгмийн тодорхой хэсгийн эрхийг хөндөж байгаа асуудал биш хүний эрхийн
ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалтын3 асуудал байна.

2011 оны 6 дугаар сарын 27-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын (НИТХ) 92-р тогтоол4 гарч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11,12-
р хорооны айлуудын хувийн өмчийн газрыг нэг метр квадратыг нэг зуун мянган
төгрөгөөр үнэлэн төрийн тусгай хэрэгцээнд авч байна.

Ийнхүү төрөөс нөхөх олговор олгож байгаа нэрийдлээр хувийн өмчийг
зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн авч үүгээрээ иргэдийн өмчлөх эрхэд
ноцтойгоор халдаж байгаа нь энэ сэдвийг сонгох үндэслэл болсон бөгөөд
нийгмийн захиалгатай, судлах шаардлагатай сэдэв юм.

Уг сэдвийн онолын болон практик ач холбогдол нь үүсэж буй асуудлыг
тодруулан, шалтгааныг нээн илрүүлэх замаар Монгол Улсын (МУ) Үндсэн
хуульд зохих өөрчлөлт оруулах шаардлагыг нотлож, үүгээрээ МУ-ын Үндсэн

                                                            
1 Совд.Г. нар, хамтын бүтээл. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000 он, 89-р тал
2 Хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд, мөн процесс ажиллагааны шаардлагыг хангасан үед л
хүний өмчлөх эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж болно гэсэн утгатай.
3 Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 4 дэх хэсэг, 16-р зүйлийн 3 дахь хэсэг. 
4 НИТХ‐ын тогтоол “Журам батлах тухай”, Дугаар 92. 2011.06.27

Page 2

Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн бодлогын судлаач Ж.Сайнхишиг


 

хуулийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийн эдийн засагт
цаашид хохирол учруулахгүй болгоход оршино.

Иймд илтгэгч миний бие бодит амьдрал дээрх эрх зүйн хийдлээс үүсч буй
асуудлыг тодруулан гаргаж ирэн, тухайн асуудлын сөрөг үр дагавар, засаж
сайжруулах шаардлагыг нээн, түүнийг шийдвэрлэх арга замыг онолын түвшинд
боловсруулан гаргаж, өөрийн дүгнэлт, саналаа дэвшүүлэхийг зорилоо.

Энэ зорилгын хүрээнд судалгаандаа социологийн судалгааны ярилцлага,
сурвалжлага, анкет бөглүүлэх арга мөн баримт бичигт дүн шинжилгээ хийх,
онолын үзэл баримтлалтай жиших, гадаад орнуудын зохицуулалттай
харьцуулан судалгаа хийх зэрэг судалгааны аргуудыг хэрэглэсэн болно.

Сэдвийн судлагдсан байдал

Үндсэн хуулинд заасан иргэдийн өмчийг дайчлан авахдаа олгох нөхөх
олговор нь чухам ямар утга агуулгатай болох талаар манай улсын хуульч,
судлаачдын дунд төдийлөн сайн судлагдаагүй байна. Мөн энэ асуудлыг Үндсэн
хуулийн эрх зүйн асуудал болохын хувьд үүсгэж, тодорхой шийдэлд хүрч
шийдвэрлэгдсэн хэрэг манай улсад гараагүй байна.

Харин уг ойлголт нь дэлхий дахинд хэвшмэл утгатай болж тогтон, эрх
зүйн нийтлэг зарчмын түвшинд үнэлэгдсэн байна. Энэ талаарх асуудлыг
илтгэлийн дараагийн хэсэгт судалгааны байдлаар дэлгэрэнгүй оруулсан болно.

Энэ нөхцөлд илтгэгч нь МУ-ын ҮХ-ийн “нөхөх олговор”-ын тухай заалтын
агуулгыг тодорхой болгох үүднээс энэхүү судалгааг хийсэн.

Нэг. Бодит байдлаа тодорхойлох нь (практик судалгаа)

Илтгэгч миний бие өнөөгийн Улаанбаатар хот дахь хувийн өмчийг нөхөх
олговортойгоор дайчлан авч буй ажиллагаанд судалгаа хийсэн юм.

Судалгааны зорилго: Иргэдэд олгож буй нөхөх олговор нь зах зээлийн
үнэд нийцэж буй эсэх, иргэд уг асуудалд хэрхэн санал дүгнэлттэй байгаа,
тулгамдаж буй асуудлыг тогтоох.

Судалгааг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр
буюу “Ногоон нуур” орчмын газраа чөлөөлж буй айлуудын дунд хийсэн. Уг 9-р
хороонд 2011 онд нийт 92 айл5 өөрийн өмчлөлийн газраа чөлөөлөхөөр Засгын
газраас нөхөх олговор авсан байна. Эдгээр өрхүүдээс 20 айл уг судалгаанд
хамрагдсан болно.

Судалгааг анкет бөглүүлэх, сурвалжлагын аргыг хослуулан хэрэглэж
явуулсан. Судалгаагаар цугларсан мэдээллийг нэгтгэн дүгнэж үзэхэд дараах үр
дүн гарч байна.

Судалгааны үр дүн:

1. Уг хорооны айлууд нь хотын төв бүсэд оршдог тул нэг айлд оногдох газрын
хэмжээ 500 метр квадратаас бага байна. Иймд төрөөс зөвхөн газарт олгож

                                                            
5 Илтгэгчийн Нийслэлийн СБД‐ийн 9‐р хорооны Засаг дарга Д.Эрхэмбаяртай хийсэн ярилцлага.

Page 5

Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн бодлогын судлаач Ж.Сайнхишиг


 

Үндсэн хуулийн уг зохицуулалтын эхнийх нь хувийн өмчийн газрыг
дайчлан авах тохиолдолд нөхөх олговор төлнө гэдгийг зохицуулсан бол
хоёрдахь нь МУ-ын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрхийн агуулгаар
хуульчлагджээ. ҮХ-ийн 16-р зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь 6.4-т заасан
газартай холбогдон авах нөхөх олговорыг дэлгэрүүлж бусад хувийн өмчийг
(байшин барилга зэрэг бусад үл хөдлөх хөрөнгө) дайчлан авбал мөн нөхөх
олговор төлөхөөр хуульчилжээ. Иймд дээрх заалтууд нь хоорондоо холбоотой,
цуг хэрэглэгдэх заалтууд байна.

Газар дайчлан авах үндэслэл болсон улсын тусгай хэрэгцээ гэдэгт “хот,
суурин байгуулах, зам тавих буюу суваг хоолой тавих ... улсыг батлан
хамгаалах зориулалт бүхий зайлшгүй хэрэгцээг өөрөөр шийдвэрлэх ямар ч
бололцоогүй болсон...”13 байдлыг хамруулан авч үзнэ.

Дээрх тусгай хэрэгцээ үүссэн нөхцөлд төр хувийн өмчийг албадан
дайчлан авах бүрэн эрхийнхээ14 дагуу хувийн өмчийг дайчлан авдаг. Ийнхүү
дайчлан авахдаа зайлшгүй нөхөх олговор15 төлөх ёстой юм.

Энэхүү нөхөх олговор нь чухам ямар нөхөх олговор вэ? агуулга нь яаж
тодорхойлогдох талаар манай улсад тусгайлан судалсан судалгаа хомс байгаа
боловч Үндсэн хуульд хийсэн судлаач, эрдэмтдийн онолын тайлбарыг авч үзье.

2000 онд хэвлэгдсэн тайлбарт “хувийн өмчийн газрыг солих буюу
эргүүлэн тохиолдолд нөхөх олговорыг улсаас төлөх ёстой бөгөөд түүнийг уг
газрыг авахаас өмнө бүрэн хэмжээнд олгосон байх ёстой. Зайлшгүй
шаардлагаар газрыг улс эргүүлэн авч байгаа бол газраа өгсөнтэй холбогдох
зардлыг газрын үнэлгээний хамт бүрэн хэмжээгээр төлөх учиртай.”16

Доктор Г.Совдын уг тайлбараас харахад нөхөх олговор нь a/ урьдчилан
олгогдсон байх, б/ тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээ байх
гэсэн шаардлагатай байна.

Харин академич Т.Сэнгэдоржийн тайлбарласанаар “... улсын тусгай
хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн газрын зарим хэсгийг буюу бүтнээр нь уг
газрыг өмчлөгч иргэнтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр төрөөс нөхөх
олговортойгоор ... эрүүлэн авч болох юм. Энэ нь нийгмийн зайлшгүй
шаардлагатай ... бөгөөд газар өмчлөгч иргэнийг хохироохгүйн тулд түүний
газартаа зориулсан хөрөнгө мөнгийг төрийн зохих байгууллага нөхөн төлөх
үүрэгтэй”17 гэжээ. Энд мөн өмчлөгч иргэнийг хохироохгүй байхаар нөхөх
олговор олгох ёстой гэсэн санааг гаргаж иржээ.

2.2. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт болох нь

Харин дэлхий нийтэд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн
өмчийг албадан авахдаа шударга нөхөх олговор олгох, эрх зүйн зохих ёсны

                                                            
13 Совд.Г. нар, хамтын бүтээл. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000 он, 49-р тал 
14 Хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авах төрийн салшгүй бүрэн эрх. Black’s law dictionary, 
deluxe ninth edition, Bryan A. Garner (ed), ©2009 Thomson Reuters, 601‐р тал
15 Black’s law dictionary, deluxe ninth edition, Bryan A. Garner (ed), ©2009 Thomson Reuters, 322‐р тал. 
16Мөн тэнд
17 Ханнс‐Зайделийн сан, хамтын бүтээл. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2009 он, 33-р
тал.

Page 6

Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн бодлогын судлаач Ж.Сайнхишиг


 

процедурыг18 сахин хангах ёстой гэсэн үзэл санаа 1215 онд Англид батлагдсан
Магна Хартаас эхлэлтэй бөгөөд хожим Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) Үндсэн
хуулинд бэхжигдэж, улмаар эрх зүйн нийтлэг зарчим болж төлөвшжээ.

1215 онд батлагдсан Магна Хартын 39-р зүйлд (хожим 1297 оны
өөрчлөлтөөр 29-р зүйл болсон) “ Аливаа чөлөөт иргэд нь баривчлагдаж эсвэл
хоригдож болохгүй, мөн түүнийг чөлөөт өмчлөлөөс (freehold)19 нь хууль
бусаар салгаж болохгүй, мөн эрх чөлөөнөөс нь салгаж болохгүй...бид хэний ч
Зүй ёс эсвэл Эрхийг үгүйсгэхгүй”20 гэж заажээ.

Магна Хартын уг заалт нь АНУ-ын Үндсэн хуулийн шударга нөхөх
олговорын заалтын уг үндэс болж өгсөн байна.21

Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн22 5 дугаар нэмэлтээр “...
хэнийг ч амь нас, эрх чөлөө, эсвэл эд хөрөнгөөс нь “эрх зүйн зүй ёсны
процедур”-гүйгээр салгахыг хориглоно, шударга нөхөх олговоргүйгээр
нийгмийн хэрэгцээнд үндэслэн хувийн хөрөнгийг авч болохгүй” гэж төрөөс
нийтийн хэрэгцээг үндэслэн хувийн хөрөнгийг дайчлан авах эрх зүйн үндсийг
тогтоож өгсөн.

Энд өгүүлж буй “шударга нөхөх олговор (just compensation)”23 гэдгийг
хувийн өмчийг албадан дайчлан авах төрийн эрхэд (eminent domain)24 үндэслэн
дайчлан авсан эд хөрөнгөд төрөөс олгож буй нөхөн төлбөрийг хэлнэ. Нөхөн
төлбөр нь өмчлөгч нь дайчлан авсны дараа ямар нэгэн гомдолгүй байхаар
тухайн эд хөрөнгийн зах зээлийн шударга үнэлгээ (fair market value) байна” гэж
хууль зүйн тайлбар тольд тайлбарлажээ.

АНУ-ын Дээд шүүх United States v. 50 Acres (1984) хэмээх кейсийг
шийдвэрлэхдээ “шударга нөхөх олговор нь дайчлан авч байгаа тухайн цаг
үеийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний мөнгөн дүнгээр хэмжигдэнэ”25 гэж
нөхөх олговорын хэмжээ зах зээлийн шударга үнэлгээ байна гэдгийг тогтоожээ.
Нөхөх олговор нь тухайн тохиолдолд бүрт шударга эсэх дээр маргаан гарвал уг
асуудлыг шүүхээр26 шийдвэрлэдэг байна.

Эрх зүйн зүй ёсны процедур (due process of law)27 гэдэг нь хувь этгээдийн
эрхийг хангах ба хамгаалах дүрэм, зарчимд нийцсэн эрх зүйн процедурын үйл
                                                            
18 Нарангэрэл.С. Хууль зүйн Англи-Монгол эх толь, УБ ., 2012, 222-р тал, due process of law гэдгийг 
“эрх зүйн зүй ёсны процедур” хэмээн орчуулжээ.
19 Нарангэрэл.С. Хууль зүйн Англи-Монгол эх толь, УБ ., 2012, 276-р тал, freehold-Дундад зууны
Англид өв залгамжлан буюу насан туршдаа эзэмшиж байсан газар хэмээн тайлбарлажээ. 
20 http://www.legislation.gov.uk/aep/Edw1cc1929/25/9/section/XXIX. хамгийн сүүлд 2011/04/15-нд
хандсан.
21 http://en.wikipedia.org/wiki/Magna_Carta#The_United_States_of_America  
22 Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль. Орчуулгын зохиогчын эрх Цолмон.Д. УБ.,2000, 55-р
тал.
23 Black’s law dictionary, deluxe ninth edition, Bryan A. Garner (ed), ©2009 Thomson Reuters, 322‐р тал. 
24 Нарангэрэл.С. Хууль зүйн Англи-Монгол эх толь, УБ ., 2012, 218-р тал, Eminent domain гэдэг нь 
өмнөх өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийгмийн зорилгоор шударгаар нөхөн олговрыг төлж, хувийн 
өмчийг албадан авах төрийн эрх гэж орчуулжээ.
25 http://en.wikipedia.org/wiki/United_States_v._50_Acres_of_Land  
26 Ханнс‐Зайделийн сан, хамтын бүтээл. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2009 он, 72-р
тал.
27 Black’s law dictionary, deluxe ninth edition, Bryan A. Garner (ed), ©2009 Thomson Reuters, 575‐р тал.

Page 10

Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн бодлогын судлаач Ж.Сайнхишиг

10 
 

эрдэмтдийн онолын тайлбар, эрх зүйн нийтлэг зарчим, гадаад орнуудын Үндсэн
хуулийн зохицуулалтад хийсэн харьцуулсан судалгаагаар нотлогдож байна.

Санал

Дээрх дүгнэлтээс үндэслэн илтгэгчийн зүгээс дараах саналыг дэвшүүлж байна.
Үүнд:

1) Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 4 дэх хэсэг, 16-р зүйлийн 3
дахь хэсэгт заасан “нөхөх олговор төлнө” гэсэн заалтад “урьдчилсан,
шударга нөхөх олговор төлнө” гэж өөрчлөлт42 оруулах,

2) Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтэй холбогдуулан Нөхөх олговорын тухай
тусгайлсан хууль батлан гаргах ба уг хуульдаа иргэдийн газрыг
шударгаар үнэлэх журам, уг ажиллагааг гүйцэтгэх этгээдийн эрх, үүрэг,
нөхөх олговорыг хэзээ, ямар хэлбэрээр олгох талаар тодорхой
зохицуулах,

3) Иргэд өмчийг нь албадан авахтай холбогдуулан эрх нь зөрчигдсөн гэж
үзвэл уг асуудлаа шийдвэрлүүлэх, эрхээ сэргээлгэх арга механизмыг
дээрх хуулиудад онцгойлон зааж өгөх, (энэ асуудлаар шүүхэд хандах
эрхийг нь нарийвчлах г.м)



Ашигласан эх сурвалж

I. Хууль тогтоомж
1. Монгол Улсын Үндсэн хууль43
2. Газрын тухай44
3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай45
4. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай46
5. НИТХ-ын тогтоол “Журам батлах тухай”, Дугаар 92. 2011.06.27
6. НИТХ-ын тогтоол. “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах

хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай”, Дугаар 5/39, 2010.07.16
II. Ном зохиол

Монгол хэлээр:

7. Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль. Орчуулгын зохиогчын эрх
Цолмон.Д. УБ., 2000

8. Монгол кирил бичгийн зөв бичихзүйн толь. Монсудар. УБ., 2011
9. Мөнхжаргал.М. хамтын бүтээл. Анх удаа. УБ., 2012
10. Нарангэрэл.С. Хууль зүйн Англи-Монгол эх толь, УБ ., 2012

                                                            
42 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2‐р зүйлийн 2.3‐т 
Үндсэн хуулийн зохих бүлэг, зүйл, хэсэгт  байгаа заалтын нэр томъёог тодруулах, найруулгыг 
сайжруулахаар оруулж байгаа  заалтыг  Үндсэн хуулийн өөрчлөлт гэнэ. Мөн уг хуулийн 5-р зүйлийн
5.2-т заасан нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох заалтад дээрх хоёр заалт хамаарахгүй байгаа.
 
43 “Төрийн мэдээлэл”, 1992 он, №1
44 “Төрийн мэдээлэл”, 2002 он, №27
45 “Төрийн мэдээлэл”, 2002 он, №19
46 “Төрийн мэдээлэл” 2011 он, №

Page 11

Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгийн бодлогын судлаач Ж.Сайнхишиг

11 
 

11. Совд.Г. нар, хамтын бүтээл. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ.,
2000

12. Оксфорд Монсудар Англи-Монгол толь бичиг. УБ., 2006
13. Ханнс-Зайделийн сан, хамтын бүтээл. Монгол Улсын Үндсэн хуулийн

тайлбар. УБ., 2009 он,

Гадаад хэлээр:

14. Black’s law dictionary, deluxe ninth edition, Bryan A. Garner (ed), ©2009
Thomson Reuters,

III. Монгол вебсайт:
15. http://www.pmis.gov.mn/
16. http://umch.ub.gov.mn/
17. http://gazar.ub.gov.mn
18. http://www.legalinfo.mn/pages/1/page1.php?vmenuclick=1
19. http://www.osmo.mn/index.php?sel=pro&to=7,
20. http://www.gazar.mn/
21. http://barilga.mn/index.php/content/show/id/57768
22. http://www.wikimon.mn/content/19692.shtml
23. http://economy.news.mn/content/35984.shtml
24. http://gerhoroolol.blog.gogo.mn/index.html
25. http://shuurhaizarsonin.mn/
26. http://society.time.mn/content/7932.shtml

IV. Гадаадын вебсайт:
27. http://en.wikipedia.org/
28. http://www.investopedia.com
29. http://www.lexadin.nl/wlg/
30. http://www.legislation.gov.uk/aep/Edw1cc1929/25/9/section/XXIX
31. http://www.cecl.gr/RigasNetwork/databank/Constitutions/Greece.html
32. http://www.constitution.ru/en/10003000-01.htm
33. http://www.constcouncil.kz/eng/norpb/constrk/#section2
34. http://www.solon.org/Constitutions/Japan/English/english-Constitution.html
35. http://www.info.gov.za/documents/constitution/1996/96cons2.htm#25
36. http://www.servat.unibe.ch/icl/hu00000_.html
37. http://www.legislationline.org/documents/section/constitutions/country/12
38. http://www.ub.uio.no/ujur/ulovdata/lov-18140517-000-eng.pdf
39. http://www.brama.com/ua-gov/conste.html#r2
40. http://www.tribunalconstitucional.pt/tc/conteudo/files/constituicaoingles.pdf
41. https://www.btg-bestellservice.de/pdf/80201000.pdf

Similer Documents